Меньерийн өвчнийг өөрөөр шалтгаан тодорхойгүй гидропс гэх бөгөөд энэ нь толгой эргэлт, мэдрэхүй- мэдрэлийн дүлийрэлт, чихний шуугиан, чихээр дүүрэх шинжүүдээр илэрдэг. Энэ өвчний патофизиологи, оношлогооны арга, эмчилгээ зэрэг олон асуудлууд маргаантай байдаг. Онош тавихын тулд төсөөтэй эмгэгүүдийг үгүйсгэх шаардлагатай.