Нугалмайн шалтгаант нурууны өвдөлт нь дэлхийн улс орнуудад өргөн тархсан бөгөөд уг өвчнөөр хөдөлмөрийн насны хүмүүс өвчилж байна. Нугалмайн шалтгаант нурууны өвдөлтийн 85% нь L5- S1 ёзоорын эмгэгтэй холбоотой үүсдэг / Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2006 / бөгөөд нийт шалтгааны 85% -ийг механик шалтгаан эзэлдэг . Үүнд: • Булчин, үе холбоос, шөрмөс сунах • Жийргэвчийн гаралтай эмгэгүүд • Нурууны суваг нарийсах • Нугалмын гулсалт • Хазайлт гэх мэт хамрагдана.