3.Изониазид Эмийн Шалтгаант Элэгний Архаг Үрэвслийн Эмгэг Загвар Үүсгэсэн Судалгаа
Bayarmaa M ; Sоlongo S ; Byambasuren D ; Tserendagwa D
Journal of Oriental Medicine 2013;8(2):37-41
Судалгааны ажлын зорилго: Изониазид эмийн шалтгаант элэгний архаг
үрэвслийн эмгэг загвар үүсгэх. Сүүлийн жилүүдэд манай орны нийт хүн амын
дунд хоол боловсруулах эрхтэний өвчлөл хоёрдугаарт орж байгаа бөгөөд
эмийн шалтгаант элэгний үрэвсэл нэмэгдэж байна. Мөн халдварт өвчний дунд
сүреэгийн өвчлөл дээгүүр байна. Бид судалгааг туршилтын амьтанд Изониазид
эмээр элэгний үрэвслийн эмгэг загвар үүсгэсэн ба тус бүрт 21 харх байхаар
эрүүл, хяналтын (изониазид 50мг/кг) гэсэн 2 бүлэгт хувааж үзсэн. Шинжилгээнд
биохимийн үзүүлэлт болон эдийн шинжилгээг 7, 14, 21 хоногт хийсэн.
Судалгааны дүнд Изонизид эмийг уулгасан бүлгийн биохимийн шинжилгээнд 7
дах өдөр эрүүл бүлэгтэй харьцуулахад статистикийн ач холбогдол бүхий
ялгаатай байсан. Мөн 21 дэх хоногт элэгний эс задарлын шинж илэрч байгаа
нь статистик ач холбогдолтой дүн гарсан.
4.Study Of Calcite Oral Solution Effect On Experimental Osteoporosis
Erdenechuluun J ; Tserendagwa D ; Munkhtulga D ; Lhagwa
Journal of Oriental Medicine 2013;8(2):49-53
Osteoporosis causes more than 8.9 million fractures annually worldwide.
Osteoporosis is a silent disease until it is complicated by fractures that can occur
following minimal trauma. These fractures are common and place an enormous
medical and personal burden on aging individuals and a major economic toll on the
nation. Osteoporosis is a progressive systemic skeletal disease characterized by
reduced bone mass/density and microarchitectural deterioration of bone tissue‖
(National Institute for clinical Excellence, 2004). Goals: This study was to determine
and compare the results of Calcite Oral Solution effect on femoral bonescalcification
and mineralizationin Osteoporosis Model Rats Induced with Retinoic Acid (RA).
5.“Байгалийн Гүүн Хөх Scutellaria Baicalensis (Georgi) Ургамлын Элэгний Хавдрын Эсэд Үзүүлэх Нөлөөг (In Vitro) Судлах Нь
Tserentsoo B ; Tserendagwa D ; Zorig T ; Oyunsuren Ts ; Boldbaatar J ; Dagwatseren B
Journal of Oriental Medicine 2013;8(2):23-27
Монгол улсад элэгний хавдрын өвчлөл ихсэх хандлагатай байгаа бөгөөд эмийн
эмчилгээнд гаж нөлөө багатай ургамлын гаралтай эм хэрэглэх хандлага
нэмэгдэж энэ чиглэлийн судалгаа эрчимтэй өрнөж байна. Бидний судалгааны
ажлын зорилго нь Байгалийн гүүн хөх Scutellaria baicalensis (Georgi) ургамлын
хандны элэгний хавдрын эсэд үзүүлэх нөлөөг in vitro орчинд судлан тогтоох
явдал юм. Байгалийн гүүн хөх Scutellaria baicalensis (Georgi) ургамлаас гаргаж
авсан этанолын ханд элэгний анхдагч өмөнгийн эсэд дарангуйлах нөлөөтэй
байх магадлалтай. Судалгаанд элэгний хавдрын анхдагч эсийн өсгөвөр-PCC,
нохойн бөөрний MDCK шугаман эс болон Байгалийн гүүн хөх Scutellaria
baicalensis (Georgi) ургамлын газрын дээд хэсгийн этанолон ханд, Scutellaria
baicalensis (Georgi) ургамлын үндэсний этанолон хандаас ялгасан Skullcap
бэлдмэлийг ашиглав. Байгалийн гүүн хөх Scutellaria baicalensis (Georgi)
ургамлын ханд болон Skullcap бэлдмэл нь эсийн геномын ДНХ-д нөлөөлж
задрал, гэмтэл үзүүлээгүй. Харин нэгж эсээс ялгасан ДНХ-ийн концентраци
харилцан адилгүй байгаа нь хандаар үйлчилсэний дараа амüд үлдсэн
эсүүдийн тоотой шууд хамааралтай байх магадлалтай. Байгалийн гүүн хөх
Scutellaria baicalensis (Georgi) ургамлын ханд болон Skullcap бэлдмэл нь шууд
ДНХ-д нөлөөлөхгүй, өөр механизмаар эсийг үхэлд хүргэж байна. Бидний
судалгаагаар Байгалийн гүүн хөх Scutellaria baicalensis (Georgi) ургамлын ханд
100 µg/ml бэлдмэл эсийн Bcl-2 генийн экспрессийг идэвхжүүлж 6%-иар байв.
Skullcap бэлдмэл (100 µg/ml) 4,8 %, Байгалийн гүүн хөх Scutellaria baicalensis
(Georgi) ургамлын ханд 13,2%-иар ZFYVE1 генийн экспрессийг дарангуйлж
байна. 100 µg/ml концентраци бүхий бэлдмэл болон хандаар үйлчлэхэд тус бүр
GAPDH генийн экспресс 13,4% ба 18,9%-иар тус тус дарангуйлагдсан. 100
µg/ml бэлдмэл болон хандаар GPR175 генийн экспрессийг 34,1% ба 41,5%-иар
тус бүр дарангуйлж байв. Бидний судалгааны дүнд 100 µg/ml хандаар
үйлчлэхэд GPC3 генийн экспресс илэрсэнгүй. Судалгаагаар эсийн апоптозийн
процессийг гүйцэтгэгч CASP3 генийг олшруулах туршилтыг 3 давталттай
явуулсан ч уг ген илэрсэнгүй.