Эвэрлэгийн цагаа, эвэрлэгийн бусад эмгэгийн үед төгс эмчилгээний арга нь эвэрлэг шилжүүлэн суулгах юм. Deep Anterior lamellar keratoplasty (DALK) мэс засал нь гэмтсэн эвэрлэгийн стромын давхарга болон эпителийг бүхэлд нь аван эрүүл эндотели болон десцемет давхаргыг нь үлдээн хийдэг хагалгаа юм. DALK мэс заслын үед Мухамед Анварын том бөмбөлгөн (“Big Bubble” technique) техникийг дэлхий дахинд өргөн ашигладаг ба үүнийг өөрөөр десцеметийн давхаргыг ил гаргах техник (Descemet’s baring technique) гэж нэрлэдэг. Энэ техникийн үед агаарыг эвэрлэгийн стромлуу шахаж өгдөг ба тухайн шахсан агаар нь стромыг десцеметийн давхаргаас салган гэмтсэн эдүүдийг эрүүл эдээс тусгаарлана. Сүүлийн хэдэн жил том бөмбөлгөн техникээр Deep Anterior lamellar keratoplasty (DALK) хагалгааг олон удаа хийх явцад Дуа-гийн давхаргыг олж нээсэн. Энэхүү судалгаанд Дуа-гийн давхаргын онцлог шинж чанар, анатомийн байрлал, түүний нотолгоо болон эмнэл зүйн ач холбогдол хэрэглээг судалсан.