1.“Байгалийн Гүүн Хөх Scutellaria Baicalensis (Georgi) Ургамлын Элэгний Хавдрын Эсэд Үзүүлэх Нөлөөг (In Vitro) Судлах Нь
Tserentsoo B ; Tserendagwa D ; Zorig T ; Oyunsuren Ts ; Boldbaatar J ; Dagwatseren B
Journal of Oriental Medicine 2013;8(2):23-27
Монгол улсад элэгний хавдрын өвчлөл ихсэх хандлагатай байгаа бөгөөд эмийн
эмчилгээнд гаж нөлөө багатай ургамлын гаралтай эм хэрэглэх хандлага
нэмэгдэж энэ чиглэлийн судалгаа эрчимтэй өрнөж байна. Бидний судалгааны
ажлын зорилго нь Байгалийн гүүн хөх Scutellaria baicalensis (Georgi) ургамлын
хандны элэгний хавдрын эсэд үзүүлэх нөлөөг in vitro орчинд судлан тогтоох
явдал юм. Байгалийн гүүн хөх Scutellaria baicalensis (Georgi) ургамлаас гаргаж
авсан этанолын ханд элэгний анхдагч өмөнгийн эсэд дарангуйлах нөлөөтэй
байх магадлалтай. Судалгаанд элэгний хавдрын анхдагч эсийн өсгөвөр-PCC,
нохойн бөөрний MDCK шугаман эс болон Байгалийн гүүн хөх Scutellaria
baicalensis (Georgi) ургамлын газрын дээд хэсгийн этанолон ханд, Scutellaria
baicalensis (Georgi) ургамлын үндэсний этанолон хандаас ялгасан Skullcap
бэлдмэлийг ашиглав. Байгалийн гүүн хөх Scutellaria baicalensis (Georgi)
ургамлын ханд болон Skullcap бэлдмэл нь эсийн геномын ДНХ-д нөлөөлж
задрал, гэмтэл үзүүлээгүй. Харин нэгж эсээс ялгасан ДНХ-ийн концентраци
харилцан адилгүй байгаа нь хандаар үйлчилсэний дараа амüд үлдсэн
эсүүдийн тоотой шууд хамааралтай байх магадлалтай. Байгалийн гүүн хөх
Scutellaria baicalensis (Georgi) ургамлын ханд болон Skullcap бэлдмэл нь шууд
ДНХ-д нөлөөлөхгүй, өөр механизмаар эсийг үхэлд хүргэж байна. Бидний
судалгаагаар Байгалийн гүүн хөх Scutellaria baicalensis (Georgi) ургамлын ханд
100 µg/ml бэлдмэл эсийн Bcl-2 генийн экспрессийг идэвхжүүлж 6%-иар байв.
Skullcap бэлдмэл (100 µg/ml) 4,8 %, Байгалийн гүүн хөх Scutellaria baicalensis
(Georgi) ургамлын ханд 13,2%-иар ZFYVE1 генийн экспрессийг дарангуйлж
байна. 100 µg/ml концентраци бүхий бэлдмэл болон хандаар үйлчлэхэд тус бүр
GAPDH генийн экспресс 13,4% ба 18,9%-иар тус тус дарангуйлагдсан. 100
µg/ml бэлдмэл болон хандаар GPR175 генийн экспрессийг 34,1% ба 41,5%-иар
тус бүр дарангуйлж байв. Бидний судалгааны дүнд 100 µg/ml хандаар
үйлчлэхэд GPC3 генийн экспресс илэрсэнгүй. Судалгаагаар эсийн апоптозийн
процессийг гүйцэтгэгч CASP3 генийг олшруулах туршилтыг 3 давталттай
явуулсан ч уг ген илэрсэнгүй.