ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ШҮДНИЙ ТУЛГУУР ЭДИЙН ӨВЧИН НЬ ЖИН БАГАТАЙ ДУТУУ НЯРАЙ ТӨРӨХ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛ БОЛОХ НЬ
- VernacularTitle:ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ШҮДНИЙ ТУЛГУУР ЭДИЙН ӨВЧИН НЬ ЖИН БАГАТАЙ ДУТУУ НЯРАЙ ТӨРӨХ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛ БОЛОХ НЬ
- Author:
Nomin G
1
;
Uyanga E
2
;
Suvdanchimeg A
1
;
Oyuntsetseg B
1
Author Information
1. School of Dentistry, MNUMS
2. Zimo dental clinic
- Publication Type:Journal Article
- Keywords:
Жин багатай дутуу нярай (ЖБДН), шүдний тулгуур эдийн үрэвсэлт өвчин, амны хөндийн эрүүл ахуй (АХЭА), жирэмсэн эмэгтэйчүүд
- From:Innovation
2018;12(4):21-23
- CountryMongolia
- Language:Mongolian
-
Abstract:
ХУРААНГУЙ.
Дутуу төрөлт нь анагаах ухаан төдийгүй нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудал юм. Дутуу болон жин багатай төрөх нь нярайн эндэгдэлийн тэргүүлэх шалтгааны нэг болж байна. Шүдний тулгуур эдийн үрэвсэлт өвчний үед зарим нянгийн бүрэлдэхүүн хэсгүүд нь жирэмсэлтийн явц ба ургийн хөгжилд нөлөөлж болдог гэдгийг харуулсан судалгааны үр дүнгүүд байдаг. Иймээс жирэмсэн эмэгтэйчүүдийн тулгуур эдийн өвчин нь нярайн дутуу болон жин багатай төрөх эрсдэлт хүчин зүйл болж байгаа эсэхийг судлахад энэхүү судалгааны зорилго оршино. Уг судалгааг эмнэлэгт суурилсан тохиолдол хяналтын загвараар Нийслэлийн Өргөө Амаржих Газар болон Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-ийн нийт 90 оролцогчийг хамруулан хийж гүйцэтгэлээ. Тохиолдлын бүлэг 30 (37 долоо хоногоос бага тээлттэй, 2500 гр-aaс бага жинтэй нярай) оролцогч, хяналтын бүлэгт 60 (хэвийн тээлттэй) оролцогч хамрагдсан.
Судалгаанд оролцогчдийн шүд цоорох өвчний (ШЦӨ) тархалт хяналтын бүлэгт 99%, эрчим 8.32 ЦЛА/ш, тохиолдолын бүлэгт ШЦӨ тархалт 100%, эрчим 11.33 ЦЛА/ш байв. Амны хөндийн эрүүл ахуйн (АХЭА) үзүүлэлтийг үнэлэхэд хяналтын бүлэгт 2.4 буюу ‘’дунд’’, тохиолдолын бүлэгт 3.2 буюу ‘’муу’’ үнэлгээтэй байлаа. Тулгуур эдийн өвчин, шүдний чулуу (***p<0.008), шүд буйлны эмгэг хөндийн гүн 4-6 мм байх нь (***p<0.006) жин багатай дутуу нярай (ЖБДН) төрөх эрсдэлт хүчин зүйл болж байгаа нь статистик ач холбогдол бүхий үр дүнг үзүүллээ. Буйлны үрэвсэл нь ЖБДН төрөх эрсдэлийг 5.5 дахин нэмэгдүүлж байна. Community Periodontal Index of Treatment Needs (CPITN) үзүүлэлт нь АХЭА үзүүлэлтээс хамааралтай болох нь статистикийн хувьд ач холбогдолтой байлаа (***р<0.000). Тулгуур эдийн өвчин шүдний чулуу, шүд буйлны эмгэг хөндийтэй байх нь ЖБДН төрөх эрсдэлт хүчин зүйл болж байгаа нь судалгааны үр дүнгээс ажиглагдлаа.