МОНГОЛ ХҮМҮҮСИЙН ДУНД ТОХИОЛДОХ ЗҮРХНИЙ ШИГДЭЭСИЙН ЭМНЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ БА ОНОШИЛГООНЫ АСУУДАЛД
- VernacularTitle:МОНГОЛ ХҮМҮҮСИЙН ДУНД ТОХИОЛДОХ ЗҮРХНИЙ ШИГДЭЭСИЙН ЭМНЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ БА ОНОШИЛГООНЫ АСУУДАЛД
- Author:
Narantuya D
1
;
Dejeekhuu G
2
;
Ulziikhutag A
1
Author Information
1. УГТЭ
2. Хүмүүн Мед
- Publication Type:Journal Article
- Keywords:
Зүрхний шигдээс, миоген онол, цөмийн шинжилгээ
- From:Innovation
2018;12(4):14-16
- CountryMongolia
- Language:Mongolian
-
Abstract:
ҮНДЭСЛЭЛ: Миоген онолоор тайлбарлагдах зүрхний шигдээс нь аажим явцтай, зүрхний бах ба зүрхний архаг дутагдлын хам шинжээр хавсран илэрдэг бөгөөд эмчилгээ нь тромбогенийн онолоор тайлбарлагдах шигдээсийн үеийн эмчилгээнээс ялгаатай байдаг. Тиймээс бид байгаль газар зүйн өвөрмөц нөхцөлтэй манай оронд ЗШ-ийг үүсгэж буй шалтгаан, түүний эмнэл зүйн илрэлийн онцлогийг судлан тогтоож, цаг алдалгүй зөв оношилж, хүндрэлийг багасгахыг зорьлоо.
ҮР ДҮН: Монголчуудын дунд ЗШ нь багтраат, тархи судасны, хэвлий гэдэсний, хэм алдагдах, зүрхний дутагдал, шинж тэмдэг бүдэг зэрэг сонгодог бус хэлбэрүүдээр илэрч байна. Монголчуудын дунд илэрч буй ЗШ харьцангуй хөнгөн явцтай байгааг бидний судалгаа харуулж байна. Мөн манай орны нөхцөлд миогенийн онолоор тайлбарлагдах шигдээс зонхилж байгааг харуулж байв.
ДҮГНЭЛТ: Манай орны нөхцөлд миогенийн онолоор тайлбарлагдах шигдээс зонхилж, харьцангуй хөнгөн явцтай, ЗШ-ийн сонгодог бус өвдөлттэй хэлбэр давамгайлан, эмнэл зүйн хэдэн хэлбэрээр хавсран тохиолдох нь элбэг байна.