The Morbidity of multiple sclerosis, and its clinical characteristics in Mongolia.
- VernacularTitle: Монгол дахь тархмал хатуурлын өвчлөлийн байдал, түүний эмнэл зүйн шинж төрх
- Author:
Amarbayasgalan.R
1
Author Information
1. First central hospital
- Publication Type:Clinical investigation and cases
- Keywords:
multiple sclerosis in Mongolia
- From:
Mongolian Journal of Neurology
2009;5(1):28-30
- CountryMongolia
- Language:Mongolian
-
Abstract:
Судалгааны ажлын үндэслэл: Манай улсын мэдрэл судлалын практикт 1967 оноос оношлогдож эхэлсэн тархмал хатуурал(TX) нь ид залуу насны хүмүүсийг өвчлүүлж, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулаад зогсохгүй, амь насыг хөнөөх аюултай өвчин юм. Манай улсын хүн амын мэдрэлийн өвчний тархалтын судалгаагаар(Г.Цагаанхүү 1993) тархмал хатуурал(TX) өвчин 100000 хүн амд 15-20 тохиолдож байгаа нь Х.Г.Ходосын азид хийсэн судалгааны үзүүлэлттэй тохирч, уг өвчин манай хүн амын дунд багагүй тохиолдож байгааг харуулав. Манай судлаачдаас тархмал хатуурал(TX) өвчний талаар 1990 оноос эхлэн (Г.Цагаанхүү 1993, Д.Өлзийбаяр,Л.Отгонбаяр нар 1993, Р.Амарбаясгалан 1992, П.Дуламрагчаа 1995)судалгааны ажлыг хийж, бүтээлүүд гарч байгаа боловч энэ нь эхлэлийн шатандаа явагдаж байна. Халдвар харшлын хүчин зүйл дархлалын өөрчлөлт дээр суурилсан өвчин давамгайлж буй өнөө үед бидний хийсэн судалгаагаар уг өвчин ихсэх хандлага ажиглагдаж байгаа нь өөрийн оронд тархмал хатуурал(TX) өвчний тархалт, эмнэлзүй, оношлогоо, эмчилгээний асуудлыг нарийвчлан судалж, шийдэх явдал зайлшгүй тавигдан гарч, энэ нь бидний судалгааны үндэс болж байна.