CENTRAL VERTIGO
- VernacularTitle: ТӨВИЙН ГАРАЛТАЙ ТОЛГОЙ ЭРГЭЛТ
- Author:
Munkhbayar.R
1
Author Information
- Publication Type:Lecture
- Keywords: вестибуляр; нуруу-суурийн цусан хангамж; тархины багана; багатархи; нистагм
- From: Mongolian Journal of Neurology 2014;2(3):16-21
- CountryMongolia
- Language:Mongolian
- Abstract: Эмнэлэгийн практикт толгой эргэх эмгэг элбэг тохиолдох бөгөөд түүнийг зөв оношилж, эмчлэх нь чухал байдаг. Толгой эргэлтийг захын ба төвийн гаралтай гэж хуваан авч үздэг. Төвийн гаралтай толгой эргэлтийн шалтгаанд тархины багана, багатархины цус харвалт, шигдээс, хавдар, гэмтэл, миелингүйжих өвчин, мөн бодисын солилцооны эмгэг, удамшлын өвчин, мигрень, эпилепсийн уналт зэрэг багтана. Нуруу-суурийн артерийн цусан хангамжийн дутагдал нь тархины багана, багатархины үйл ажиллагааг алдагдуулснаар толгой эргэлт болон бусад голомтот шинжүүдийг үүсгэдэг. Толгой эргэлттэй хавсрах мигрень толгой өвдөлтийг олон улсын толгой өвдөлтийн 3-р ангилалд бие даасан хэлбэр болгон вестибуляр мигрень хэмээн нэрлэж бичих болсон. Вестибуляр хэсэгчилсэн эпилепсийн үед хэдэн секундээс хэдхэн минут хүртэл үргэлжлэх толгой эргэлт үүсдэг. Гүүр-багатархины булангийн хавдар, тархины багана, багатархины хавдар, хавдрын үсэрхийлэл зэрэг эмгэгийн үед толгой эргэх, тэнцвэргүйдэх шинж элбэг тохиолдоно. Ховор тохиолдох удамшлын болон бодисын солилцооны эмгэгүүдийн үед толгой эргэлтээс гадна өвөрмөц нүдний хөдөлгөөн, голомтот шинжүүд илэрдэг. Төвийн гаралтай толгой эргэлт нь нистагмтай хавсрах бөгөөд үүнийг габапентин, мемантин зэрэг эмээр эмчлэх боломжтой.